Ж.Эрдэнэбат нарт ял оноосон өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаажээ Ж.Эрдэнэбат нарт ял оноосон өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Эрдэнэбат нарт ял оноосон өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаажээ

2021 оны 1 сарын 16

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Ингээд шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эргэн сануулбал,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С. Мандахбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.

Харин Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан байна.

Б.Отгонбаатарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж, хамтран оролцсон гэм буруутайд, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих, Д.Түвшинжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих, Д.Ганбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5  жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял тус тус оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Д.Ганбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  30 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм.

 

Эх сурвалж: Улсын дээд шүүх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
622821
11 эможи

нямка
2021-01-17 22:01
Эхийн тал нь цэвэр хятад хүмүүс энэ өөрөө эрлийз хүн шүү дээ.Манай эх орны төр засаг энэ хятадын эрлийз этгээдүүдээсээ хэзээ нэг мөр салах юм бэ.Хууль гаргамаар юм даа.
зочин
2021-01-17 21:30
Ийм их ноцтой гэмт хэргийг улаам цайм үйлдэж илэрч баригдаад гэм буруугийн шүүх анхан давж заалдах шатны бүхэл бүтэн 2 шатны шүүхээр гэм буруутай нь улаөм цайм нотлогдчихсон ийм тодорхой маш ноцтой олон удаагийн онц их хохиролтой ийм аймар хэргийг УДШ дээр улайм цайм ялтанг чөлөөлчихөөр чинь нийгэм ард түмэнд улс эх оронд шударга ёс яаж тогтох юм бэ.УДШ чинь ямар бохир юм бэ.Хонгилын гэж сошиалаар гарсан шүүгч нар чинь дийлэнх нь шүүх хурлыг нь хийсэн байхын ийм хачин жишин монголд байж болохгүй ёстой аймар юм болчлоо.Эсэргүүцэж бна ёс бус явдлыг үзэн ядаж байна.
Зочин
2021-01-16 23:20
Прокурорт буцаагаад дараа нь нотлох баримт хангалтгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгох нь ойлгомжтой боллоо. Шудрага ёс хаана байна? Энгийн ард түмэн шүүхийн байгууллагад яаж итгэх юм бэ? Энэ хүн хэлмэгдсэн цагаатгах уу тэ?
Зочин
2021-01-16 17:00
Үнэн ялласан шүү дээ. Эрдэнэбатын ял ойлгомжтой бна шүү дээ. Тэгээд дээд шүүх ялыг нь хөнгөлөх үү .жирийн иргэн бол ялтай дээдсүүдийг ял үндэслэлгүй дээд шүүх яахыг харья
keyboard_arrow_up