ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт хүйтний эрч суларч, 7-10 хэм байна ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт хүйтний эрч суларч, 7-10 хэм байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт хүйтний эрч суларч, 7-10 хэм байна

2021 оны 1 сарын 17

Arslan.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа  нутгийн зүүн хэсгээр  салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 16-ны 20 цагаас 01 дүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр,  явган шуурга шуурна. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622837
0 эможи

keyboard_arrow_up