Ц.Мянганбаярыг ирэх сард шүүнэ
2021 оны 1 сарын 20
Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирэх хоёрдугаар сарын 1-ний 09.00 цагт “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо.
Урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр /2021.01.19/ хийж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг ийнхүү товлоод байгаа юм.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт /Залилах/-аар “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал ажилтай Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622911
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: