Орцны цонхоор үсрэх гэж байсан иргэнийг аварчээ
2021 оны 1 сарын 24
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12/А дугаар байрны наймдугаар давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 01:36 цагт /02:43 цагт/ Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6.5 км замыг туулан 01:42 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б /21 настай, эрэгтэй/ гэр бүлийн маргааны улмаас /согтууруулах ундаа хэрэглэсэн/ орцны цонхоор үсэрч амь хорлох гэж байсныг 25 минут ажиллаж аварч буулган Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623017
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: