Цахим орчинд мөрийтэй тогловол 14 сая төгрөгөөр торгоно Цахим орчинд мөрийтэй тогловол 14 сая төгрөгөөр торгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цахим орчинд мөрийтэй тогловол 14 сая төгрөгөөр торгоно

2021 оны 1 сарын 25

Arslan.mn

Олон нийтийн сүлжээ ашиглан иргэдээс тодорхой хэмжээний хураамж авч, аливаа хэлбэрийн мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцох явдал ард иргэдийн дунд түгээмэл гарч, үүнтэй холбоотой гомдол ШӨХТГ-т цөөнгүй ирэх болжээ. Цаашид ч гарах хандлага өндөр байна. Мөн фэйсбүүк сүлжээгээр мөнгө алдсан тухай гомдол хууль, хяналтын байгууллагад ихээр ирж байгаа бөгөөд шалтгаан нь мөрийтэй тоглоом тоглосонтой холбоотой гэж үзжээ. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэдэд хандан анхааруулга гаргасан байна.

Хөзөр, шоо, шагай болон өөр бусад эд зүйл ашиглан ашиг олох зорилго бүхий үйл ажиллагаанд автахгүй байх, зохион байгуулахгүй байхыг иргэдэд мэдэгдэж, хэрэв дээрх зөрчлийг гаргавал иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 14 сая төгрөг эсхүл 3 жил хүртэл хорих шийтгэл оногдуулах заалттайг анхааруулсан байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623056
0 эможи

keyboard_arrow_up