Н.Лхагвасайхан: Албаны үйл ажиллагаанд үнэлгээ, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах нэгжийг шинээр байгуулсан Н.Лхагвасайхан: Албаны үйл ажиллагаанд үнэлгээ, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах нэгжийг шинээр байгуулсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.Лхагвасайхан: Албаны үйл ажиллагаанд үнэлгээ, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах нэгжийг шинээр байгуулсан

2021 оны 1 сарын 26

Arslan.mn

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтэц, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхантай товч ярилцлага хийснийг та бүхэнд хүргэе.

Тус албаны хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, шинээр батлагдсан бүтэц, зохион байгуулалтын талаар талаар танилцуулна уу?

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллага нь нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй, мөн хуулийн 2 дугаар бүлгийн 11 дүгээр зүйл /Нийтийн хэв журам хамгаалах/, 12 дугаар зүйл /Олон нийтийн аюулгүй байдлыг хангах/-ийн хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүрэгтэй юм.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба нь Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9, 11, 12 дугаар зүйлд заасан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “...нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлэх”-ээр заасан байдаг.

Та албаныхаа шинэ бүтэц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй дурдвал?

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтэц, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсан.

Тус албаны Захиргааны удирдлагын хэлтэс нь 14, үүнээс дарга 1, ахлах мэргэжилтэн 4 /төлөвлөлт, хүний нөөц, албаны сургалт, урьдчилан сэргийлэх хариуцсан/, бичиг хэргийн эрхлэгч, архивч 1, бичээч 1, жижүүрийн цагдаа 4, үйлчлэгч 3 гэсэн орон тоотой ажиллаж ирсэн.

Уг хэлтэс нь албаны төлөвлөлт, зохион байгуулалт, албаны сургалт, соён гэгээрүүлэх ажил, мөн албанд харьяалагддаг 6000 орчим алба хаагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, сахилга, ёс зүйн зөрчилд албаны шалгалт явуулах, материалыг хянах, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг гүйцэтгэж байгаа нь алба хаагчдын ажлын ачааллыг нэмэгдүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс 2020 оны 03 дугаар сард явуулсан албаны шалгалтын дүнтэй Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд танилцаад гаргасан шийдвэрт “Эргүүл, хамгаалалтын газрын санхүүгийн ажилтны 2 орон тоог тус албанд шилжүүлж, санхүүгийн нэгдсэн зохион байгуулалтад оруулж ажиллуулах асуудлыг судалж, шийдвэрлүүлэх”-ийг Санхүү, аж ахуйн алба болон тус албанд даалгасан.

Иймд албаны Захиргааны удирдлагын хэлтсийг Захиргааны удирдлагын газар, албаны Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга албан тушаалын нэршлийг Захиргааны удирдлагын газрын дарга болгон өөрчилж, бүтэц, орон тоог шинэчлэх шаардлагатай болсон.

Тухайлбал: Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг талаар:

-Эргүүл, хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн орон тоо албаны Захиргааны удирдлагын хэлтэстэй нэгтгэн бүтцийг шинэчлэн байгуулсан.

-Албаны үйл ажиллагаанд үнэлгээ, дүн шинжилгээ, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий нэгжийг шинээр байгуулсан.

Бусад албадын үнэлгээ, дүн шинжилгээний нэгжийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилтийг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар судалж үзэхэд Эрүүгийн цагдаагийн албанд Үнэлгээ, хяналт шалгалтын тасаг /6 алба хаагч/, Мөрдөн байцаах албанд Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэс /15 алба хаагч/, Тээврийн цагдаагийн албанд Хяналт, шалгалтын тасаг /7 алба хаагч/ гэсэн бүтэцтэй байна.

Иймд тус албаны үйл ажиллагаанд үнэлгээ, дүн шинжилгээ, судалгаа хийх, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий нэгж байгуулах шаардлага гарсан тул Эргүүл, хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн нэршлийг өөрчилж, “Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэс” болгон албаны харьяанд бүтцийг шинэчлэн байгуулсан юм. 

Уг нэгж нь тус албаны болон харьяа нэгжийн 6000 орчим алба хаагчдын сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, албаны үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын ерөнхий түвшинг дээшлүүлэх, үйл ажиллагаанд оршиж байгаа дутагдлыг цаг алдалгүй урьдчилан сэргийлэх, илрүүлэх, арилгах, боловсон хүчнийг зөв үнэлэх, нийтийн хэв журам хамаарах ажилд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийх, алба хаагчтай холбоотой асуудалд албаны шалгалт хийх, байгууллага алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, илрүүлэх зэрэг хуулинд заасанд чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

-Нийтийг хамарсан арга хэмжээ, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, жагсаал, цуглаан зохион байгуулагдах үед холбоо зохион байгуулалт, баримтжуулалт, хамгаалалтын зураглал хийх, техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах үүрэг бүхий холбоо, мэдээлэл, технологийн инженерийн орон тоог шинээр бий болгосон.

-Насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах /ЦАТХ-ийн 11.1.4/, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах /ЦАТХ-ийн 11.1.7/, олон нийтэд түшиглэсэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны бодлого, арга зүйг нэгтгэн зохион байгуулах /ЦАТХ-ийн 14.3.2/, нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлэх /ЦАТХ-ийн 14.3.5/ чиг үүргүүдийг Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах /ЦАТХ 11.1.5/ чиг үүргийг Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс тус тус тус хэрэгжүүлдэг.

-Тус албанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн 1 алба хаагч чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нь бусад алба, нэгжийн үйл ажиллагаатай харилцан адилгүй байгаа тул албаны Нийтийн хэв журам хамгаалах газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, арга зүйг нэгтгэн зохион байгуулах үүрэг бүхий одоо байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн 1 орон тоон дээр 2 орон тоо тус тус нэмэгдсэн.

Иймд улсын хэмжээнд хэв журмын харьяа нэгжүүдийн гудамж талбай, олон нийтийн газар согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ерөнхий болон тусгай арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Албанд шинээр хэд хэдэн орон тоо нэмэгдсэн байна. Орон тоо нэмэгдэж, бүтэц зохион байгуулалтад шинэчлэлт хийгдсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтэц, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн батлуулснаар

-Тус албаны болон харьяа нэгж, алба хаагчдын үйл ажиллагаанд дүн шинжилгээ, ёс зүй, сахилга хариуцлагын байдалд хяналт шалгалт хийх,  байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах,

-Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, мөн хуулийн 2 дугаар бүлгийн 11 дүгээр зүйл /Нийтийн хэв журам хамгаалах/, 12 дугаар зүйл /Олон нийтийн аюулгүй байдлыг хангах/-ийн хэрэгжилтийг хангуулах,

-Насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах /ЦАТХ-ийн 11.1.4/,

-Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах /ЦАТХ-ийн 11.1.7/,

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах /ЦАТХ 11.1.5/ чиг үүргийг тус тус бүрэн хэрэгжүүлэх.

Албаны бүтэц, орон тоо, цол, цалингийн зэрэглэл шинэчлэн батлагдсанаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, бодлого зохицуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын үр дүн дээшлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Ярилцсанд баярлалаа, та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623092
1 эможи

Болортуяа
2023-03-18 13:58
НХЖСА ОНАБхангах албаны дарга танд Монгол Цэргийн бахархалын өдөр Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баярын мэндийг хүргэе
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up