БХТ-ийн захирал Ц.Амарсанаа 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажууллаа
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа өнөөдөр төвийн дэд захиралууд болон хэлтсийн дарга нартай гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Дэд захиралууд болон хэлтсийн дарга нартай гурвалсан төлөвлөгөөг баталгаажуулж гарын үсэг зурж 2021 он маш хариуцлагатай жил болохыг сануулж, өнгөрсөн жилийнхээ ажил үүргийг улам бататгаж ажиллахыг хүсэн ерөөж амжилт хүслээ.
Барилгын хөгжлийн төв өнгөрсөн 2020 он ажил үүргээрээ амжилт гаргасан жил байсан. Цар тахалын энэ цаг үед үйл ажиллагаагаа цахим байдалд шилжүүлж, төрийн үйл хэргийг таслалгүйгээр үргэлжлүүлж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд барилга байгууламжийг зайнаас цахим байдлаар ашиглалтад оруулах үйл явцыг амжилттай гүйцэтгэж ирсэн. Мөн салбарын инженер техникийн ажилтнуудыг сургах үйл явцыг ч бүрэн цахимд шилжүүлээд байна.