АТГ-т 506 эрүүгийн хэрэг шалгагдаж байна
2021 оны 1 сарын 28
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол мэдээллийг шалгав.
Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээж, 3 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 72 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 510 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
Одоогоор нийт 506 хэргийг шалгаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623148
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: