“НӨАТ-ын сугалааны 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаагийн тохиролд нийт 3 сая 830 мянган төгрөг хожсон“ “НӨАТ-ын сугалааны 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаагийн тохиролд нийт 3 сая 830 мянган төгрөг хожсон“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“НӨАТ-ын сугалааны 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаагийн тохиролд нийт 3 сая 830 мянган төгрөг хожсон“

2021 оны 2 сарын 03

Arslan.mn

ШӨХТГ-ын НӨАТ-ын урамшууллын сугалаанд хяналт шалгалтын ажиллагааг хийж, үр дүнг нь өнөөдөр танилцууллаа.

Хяналт шалгалтыг Цагдаагийн ерөнхий газар, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандартчлал хэмжил зүйн газар, Транспэрэнси Интернэшнл зэрэг байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг зохион байгуулжээ.

Шалгалтын дүгнэлтийг Транспэрэнси Интернэшнл​ байгууллагаас мэдээлсэн бөгөөд "Шалгалтын явцад бөмбөлөгтэй холбоотой зөрчил илрээгүй.

Мөн Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн ажилтнууд сугалаанд их дүнтэй хонжвор хождог эсэхийг шалгахад тухайн нөхцөл байдал тогтоогдоогүй. Тодруулбал, 2018-2020 онд тус төвд өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт ажилчдаас 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаагийн тохиролд нийт 3 сая 830 мянган төгрөг хожсон. Хамгийн өндөр дүнтэй тохирол нь нийлбэр дүнгээрээ 310 мянган төгрөг байна. Тэдний гэр бүлийн хамаарлын хүмүүс дунд зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөг хожсон байна гэдгийг танилцуулав.

Түүнчлэн НӨАТ-ын сугалааны IT ажилтан 36 удаа азтан болсон гэх мэдээ гарсан. Цахим орчинд худал мэдээлэл тараасан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж холбогдсон байна. Манай байгууллага НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ гэдгийг  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.БАТ-ЭРДЭНЭ хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
623280
3 эможи

Зочин
2021-02-03 23:55
surgaar tseweleed l xayna shte iim ymand xuurtaad baidag
keyboard_arrow_up