СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж хоёр настай хүүхэд энджээ
2021 оны 2 сарын 04
Өчигдөр 11:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал багийн “Чандагтай” гэдэг газарт оршин суух малчин Ш-ийн 5 ханатай гэр болон суудлын автомашин шатсан тухай мэдээлэл Онцгой байдлын газарт очсон байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид, Уянга сумын Засаг даргаар ахлуулсан иргэд очиж 5 ханатай гэр, “Приус-20” загварын суудлын автомашин шатсан шалтгаан нөхцөлийг тогтоон ажилласан бөгөөд гал түймэрт 2 настай охин өртөж нас баржээ.
Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623317
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: