Б.Баатархүү: Иргэн Ц гадны нөлөөтэй нас барж, Э өндрөөс унасан байдалтай амиа алдсан байсан
Өчигдөр гарсан хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Хоёрдугаар сарын 07-ны өдрийн 03 цагт БЗД-т "хүн нас барсан" гэх дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж хэргийн газарт ажилласан.
Хэргийн газрын үзлэгээр 23 настай Ц гадны нөлөөтэй нас барж, 20 настай Э өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан байсан. БЗД-ийн Цагдаагийн газар хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа нөхцөл байдал, болсон үйл явдал тодорхой болдог. Хэргийн талаар худал ташаа мэдээлэл их гарч байна. Тиймээс иргэд олон нийт маань хэргийн талаар буруу ташаа мэдээлэл бүү тараагаарай гэж хүсэж байна" гэлээ.