ПРОКУРОР: Хамтарсан зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулав
2021 оны 2 сарын 08
Хан-уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөнийг цахим хэлбэрээр хийлээ.
Зөвлөгөөнд тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахлах болон бусад шийдвэр гүйцэтгэгчид оролцсон бөгөөд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр өнгөрсөн онд хийсэн ажил, хүрсэн үр дүн, 2021 онд хэрхэн ажиллах талаар газрууд тус тус мэдээлэл хийж, харилцан санал солилцсон байна.
Эх сурвалж: УЕПГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623434
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: