Маргааш Япон руу тусгай нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна
2021 оны 2 сарын 09
Маргааш буюу энэ сарын 10-нд Японы Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна.
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 2 дугаар сарын 10-ны өдрийн 15.40 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрөх аж. Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал №2-ийн гурван давхрын "Q" каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.
УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авахаар хоёрдугаар сард нийт таван удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд маргааш хийх нь нислэг нь хоёр дахь удаагийнх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623454
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: