Хөл хорионы 12 хоногт aйл хэсэхгүй, ГЭРЭЭС ГАРАХЫГ хориглоно
2021 оны 2 сарын 10
Даваа гарагт хуралдсан Улсын онцгой комиссын шийдвэрээр сар шинийн өдрүүдээр цар тахлын халдвар тархахаас сэргийлж, тархалтыг хумхим зорилгоор хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн 12 хоногийн турш Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа.
Энэ үеэр Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ, зөөврийн ус, түлшний худалдан авалт, буяны үйл ажиллагааг зөвшөөрнө.
Өрхийн нэг хүн зөвшөөрсөн цэгээс хүнсний худалдаа хийнэ. Тэр үед QR кодоо заавал уншуулах юм.
Өөрийн оршин суугаа дүүрэг дотор л эм тариа, хүнсээ авна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүлийн, ойр дотнын хүмүүс л оролцоно.
Айл хэсэхгүй, гэрээс гарахыг хориглоно. Ахуйн архидалтыг хязгаарлаж, хориглоно. Хяналт тавьж ажиллана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
2
623480
5 эможи
Зочин
2021-02-11 10:45
Tegeed 13 honooos ail hesnedee
Зочин
2021-02-11 07:43
Хариуцлагатай байвал болно до
Zailaldaa zasag tur mine
2021-02-10 20:42
ene jildee amjaad dald or
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: