Хувийн орон сууцны конторуудын хариуцлагагүй үйлдлээс болж турба задарчээ Хувийн орон сууцны конторуудын хариуцлагагүй үйлдлээс болж турба задарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хувийн орон сууцны конторуудын хариуцлагагүй үйлдлээс болж турба задарчээ

2021 оны 2 сарын 12

Сүүлийн жилүүдэд нийслэл хотод шинэ хотхон, таун, орон сууцнууд ихээр ашиглалтад орсон. Гэвч эдгээр орон сууцны конторууд нь хувийн компаниудын эзэмшилд байдаг бөгөөд өндөр төлбөр авдаг боловч хариуцлагагүй үйлдлээсээ болж оршин суугчдаа удаа дараа чирэгдүүлсээр байна.

Тухайлбал, өчигдөр буюу Битүүний өдөр  Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны 340 айлын “Аптаун Вилла” хотхоны труба хагарч, оршин суугчид ямар ч ундны усгүй өдөржин болсон. Асуудлыг шалгаж үзэхэд усны даралт ирэх үед тухайн хотхоны контор нь трубагаа хаасан байснаас үүдэн ийнхүү осол гаргасан аж. Мэргэжлийн инженер техникийн багийн үзлэгээр хувийн орон сууцны конторуудын хайхрамжгүй алдаанаас болж гэмтэл гарсан нь тогтоогдсон аж.

Arslan.mnТүүнчлэн Зайсангийн “Энглиш Гардэн” хотхоны труба нь мөн задарч, СӨХ-өөс нь шуурхай хариу арга хэмжээ авалгүй оршин суугчидаа хохироосон асуудлууд гарав. Эдгээр хотхонуудын сангийн асуудлыг хувийн аж ахуйн нэгжүүд болон СӨХ нь хариуцдаг ба сар бүрөндөр төлбөр төлдөг байна. Гэвч хувийн орон сууцнуудын контор, СӨХ-үүд мэргэжлийн инженерын баг муутай, нийтийн аюулгүй байдлыг муу хангасан байгаа нь дээрх гэмтлүүдээс илэрчээ.

Мөн Баянзүрх дүүргийн Саруул хороололд гэмтэл гарч оршин суугчид усгүй сар шинээ угтаж байна. Уг асуудлыг тухайн хувиараа үйл ажиллагаа явуулдаг контоорт нь шуурхай шийдвэрлэхийг иргэд шаардсан боловч хүн хүч муутай, мэргэжлийн инженер тогтмол ажилдаггүйн улмаас гэмтлийг шуурхай засварлахад цаг алдаж байгаагаа хэлжээ. 

Энэ мэт хувийн орон сууцны конторууд болон СӨХ-үүд иргэдээ хохироосоор л байна ...Сард байрны лизингийн хэмжээний өндөр төлбөрийг хувийн орон сууцны СӨХ-үүд авдаг атлаа яагаад энэ мэт оршин суугчдаа хохироосоор байна вэ?!

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
623540
1 эможи

Хуц
2021-02-12 21:07
Ус дулаан тог цахилгаанд СӨХ ямар ч хамаагүй шүү малнуудаа муу л бол хойд хар овоохой гэхнээ арай дэнднээ .Харин хувиин ОСК гэсэн эргүү төлөгнүүдээ лдоо болиул та нар тэриигээ шаардаач болиулаач
Ragchaa Bymbajav
2021-02-12 16:58
Жижиг сөх хэцүү ялангуяа конторгүй цэргийн ангиас хараад хэцүү байдаг учир том конторуудад хариуцуулах нь зөв өө
Зочин
2021-02-12 15:29
СӨХ-үүд мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх нэгдсэн төвтэй болох хэрэгтэй. Тэрнээс биш СӨХ муу ажиллаж байгаа татан буулгаад конторт өгье гэдэг асуудал байж болохгүй ээ. СӨХ-ийг оршин суугчид өөрсдөө сонгож байгуулж ажиллуулдаг одоогийн зарчим зөв шүү. Болохгүй бол бүгдээрээ асуудлаа хэлэлцээд шийдвэрлүүлэх боломж бүрэн бий.
Зочин
2021-02-12 14:38
ШИНЭХЭН СӨХүүд их өндөр төлбөр авч байгаа. GARDEN CITY ийн СӨХ - 100 000 төгрөг авч байгаа. ЭНЭ арай хэтэрч байна. ТӨР засаг СӨХ ийн асуудлыг шийдэх боломж алга уу?
keyboard_arrow_up