Хөл хорионы хоёр дахь өдөр буюу өчигдөр 36,069 иргэн коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгчээ Хөл хорионы хоёр дахь өдөр буюу өчигдөр 36,069 иргэн коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөл хорионы хоёр дахь өдөр буюу өчигдөр 36,069 иргэн коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгчээ

2021 оны 2 сарын 13

Arslan.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр буюу энэ сарын 12-нд 36,069 хүн PCR шинжилгээнд хамрагджээ.

Шинжилгээнд хамрагдсан байдлыг дүүргээр харвал:  Хөл хорионы хоёр дахь өдөр

  • Сонгинохайрхан- 9,343, 
  • Баянзүрх- 9,301
  • Баянгол- 7,701
  • Сүхбаатар- 2,968
  • Хан-Уул- 3,515
  • Чингэлтэй дүүрэг- 3,224
  • Багануур- 14
  • Багахангай дүүргийн- 3 иргэн тус тус шинжилгээ өгсөн байна.

 

Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа айл өрхүүдээс шинжилгээ авахаар байгаа юм. 

Энэ сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1,414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623555
0 эможи

keyboard_arrow_up