СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, гурван иргэн амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, гурван иргэн амиа алджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, гурван иргэн амиа алджээ

2021 оны 2 сарын 14

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны “Булаг”-ийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны өдрийн 10:02 цагт онцгой байдлын албан хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:06 цагт очиход иргэн Б-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Харамсалтай нь уг гал түймэрт иргэн 53 настай иргэн, эмэгтэй Ө, 49 настай иргэн, эрэгтэй Б болон гурван настай, эрэгтэй Ч нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сар шинийн баярын өдрүүдээр:

  1. Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
  2. Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  3. Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  4. Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  5. Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
  6. Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
  7. Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
623593
5 эможи

keyboard_arrow_up