Дархан-Улаанбаатар чиглэлд иргэдийг хулгайн замаар өртөөчилж тээвэрлэдэг байсныг илрүүллээ Дархан-Улаанбаатар чиглэлд иргэдийг хулгайн замаар өртөөчилж тээвэрлэдэг байсныг илрүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дархан-Улаанбаатар чиглэлд иргэдийг хулгайн замаар өртөөчилж тээвэрлэдэг байсныг илрүүллээ

2021 оны 2 сарын 15

Arslan.mn

Хөл хорио тогтоож иргэн бүр бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дүрэм, журмыг сайтар сахиж байгаа эдгээр өдөр зарим иргэд хууль, дүрэм журмыг зөрчиж байгаа үйлдлийг алба хаагчид илрүүлэн таслан зогсоожээ.

Тодруубал Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон худалдааны төвөөс хувиараа такси үйлчилгээ хийж орон нутаг руу явдаг жолооч нар зохион байгуулалтайгаар Улаанбаатараас Дархан, Дарханаас Улаанбаатар чиглэлд нэг иргэнээс төлбөр авч хулгайн гэх тодотголтой замаар тээвэр хийж нэвтрүүлж байсан үйлдлийг илрүүллээ.

Жолоочид болох Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 49 настай эрэгтэй “П”, 40 настай “А” нар Улаанбаатараас Дархан хүртэлх иргэдийг хулгайн замаар тээвэрлэж харин Дархан уул аймгийн харьяат 43 настай “Э”, 37 настай “Ж” нар Дарханаас Улаанбаатар хүртэлх хулгайн замаар иргэдийг тээврийн хэрэгсэлдээ солилцон өртөөчилсөн байдлаар тээвэрлэдэг гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хулгайн замаар хулгайн тээвэрт суусан иргэдийн шинжилгээний хариуны хүчинтэй хугацаа дууссан мөн тэдгээр дундаас нэг иргэн сүүлийн 21 хоног огт шинжилгээнд хамрагдаагүй гэх эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Уг зөрчлийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож, уг хулгайн тээврээр нийт хэдэн иргэн нэвтэрсэн үйлдийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээр дэнчин тавихгүй байж, Улсын онцгой комиссоос гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
623596
3 эможи

1-g ni tsaazal
2021-02-16 07:41
1-g ni tsaazalj busdad surgamj bolgo. Chingis haan
1312
2021-02-15 20:58
Hori
Зочин
2021-02-15 09:25
Хэдхэн халтар төгрөгийн төлөө ингэж хувиа бодож амиа хичээж болохгүй. Улс даяараа халдвараа хумих гэж хэдэн мянган хүн ажиллаж байгаа гэдгийг мэдэж байгаа. Сайн торгоод шийтгэл оногдуулах хэрэгтэй. Машиныг нь хураав гээд улс орон даяар зарлачих. Муур хулгана гэж хугацаа алдмааргүй байна
Зочин
2021-02-15 09:02
Iim amia bodson hvn svgnvvdiig deed hemjeegeer torgoh heregtei
keyboard_arrow_up