Энэ долоо хоногт ЦАГ АГААР ямар байх вэ? Энэ долоо хоногт ЦАГ АГААР ямар байх вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 01, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энэ долоо хоногт ЦАГ АГААР ямар байх вэ?

2021 оны 2 сарын 15

Arslan.mn

2021 оны 2 дугаар сарын15-наас 2 дугаар сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч нилээд сулрах боловч хугацааны сүүлээр ихэнх нутгаар салхи шуургатай хүйтэн байна.

Хур тунадас: 15-нд төв болон зүүн аймгуудйн нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 19-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын зарим газар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, 22-нд тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: 15,16-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч хугацааны дунд үеэс иэнх нутгаар хүйтний эрч нилээд суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр 31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар  27-32 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 8-13 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623627
0 эможи

keyboard_arrow_up