Гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэхийг завджээ Гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэхийг завджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 01, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэхийг завджээ

2021 оны 2 сарын 15

Arslan.mn

Сар шинийн баярын өдрүүдэд  Онцгой байдлын алба хаагчид гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэх гэж байсан эмэгтэйг аварсан байна.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн суманд 36 настай эмэгтэй Н хуучин тоосгоны барилгаас үсрэх гэж байсныг алба хаагчид буулгаж, эмнэлэгт шилжүүлжээ. Тус сумын Силикат хороолол барилгаас хүн үсрэх гэж байна гэх дуудлага өчигдөр 17:00 цагийн үед бүртгэгдсэн байна.

Мөн Ховд аймагт энэ сарын 13-нд гэрээсээ гараад сураггүй болсон малчин нас барсан байжээ. Тодруулбал,  24 настай эрэгтэй  малчин М нь өглөөний 09:00 цагт гэрээсээ малдаа явахаар гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр 16:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн болон онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажлыг зохион байгуулжээ. Эрлийн багийнхан 17:40 цагийн үед  гэрээс нь баруун хойд зүгт 10 км-т “Бэлчирийн рашаан” гэх газраас малчны цогцосыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
623633
2 эможи

keyboard_arrow_up