Хулгайн замаар орон нутаг руу зорчих зөрчил нэмэгджээ Хулгайн замаар орон нутаг руу зорчих зөрчил нэмэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хулгайн замаар орон нутаг руу зорчих зөрчил нэмэгджээ

2021 оны 2 сарын 16

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Хөл хориотой эдгээр өдрүүдэд "Драгон" худалдааны төвөөс хувиараа такси үйлчилгээ хийж, орон нутаг руу явдаг жолооч нар зохион байгуулалттайгаар Улаанбаатараас Дархан, Дарханаас Улаанбаатар чиглэлд хулгайн замаар тээвэр хийдэг байсан нь тогтоогджээ. Уг зөрчлийг СХД дэх цагдаагийн III хэлтсийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Тус хэргийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, 49 настай эрэгтэй, жолооч П, 40 настай жолооч А нар үйлдсэн байна.

Мөн Дархан-Уул аймгийн харьяат 43 настай Э, 37 настай Ж нар Дарханаас Улаанбаатар хүртэл хулгайн замаар иргэдийг тээврийн хэрэгсэлдээ солилцон, өртөөчилсөн байдлаар тээвэрлэдэг байжээ. Зорчсон иргэдийн шинжилгээний хариуны хүчинтэй хугацаа дууссан, нэг иргэн сүүлийн 21 хоног огт шинжилгээнд хамрагдаагүй гэх эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдсон байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623645
0 эможи

keyboard_arrow_up