З.МЭНДСАЙХАН: Ажлын байрандаа архидаж, зодолдсон ХААДС-гийн удирдлагыг чөлөөлнө З.МЭНДСАЙХАН: Ажлын байрандаа архидаж, зодолдсон ХААДС-гийн удирдлагыг чөлөөлнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН: Ажлын байрандаа архидаж, зодолдсон ХААДС-гийн удирдлагыг чөлөөлнө

2021 оны 2 сарын 16

ХХААХҮЯ-ны ХААДС-гийн дэд захирлууд болох Н.Алтанзагас, М.Цэрэндорж нар, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр, Амартүвшин тэргүүтэй албан тушаалтнуудтайгаа нийлж өнгөрсөн даваа гарагт ажлын байрандаа архиджээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Шалгалт дөнгөж эхэлж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж хомс. Ямартай ч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч нэр бүхий албан тушаалтнуудыг дуудаж дуудаж, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн” хэмээсэн юм.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байрандаа архидаж, зодолдож танхайрсан талаарх мэдээллийн дагуу ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас уг асуудалд ямар хариуцлага тооцох талаар тодруулахад тэрээр “Төрийн албан хаагчид төрийн албаны тухай хуулийн дагуу ажил үүргээ хариуцлагатай, ёс зүйтэй хийж гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл ажлын байранд хариуцлага алдаж, зөрчил гаргалаа.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд ажлын тусгай горимоор ажиллах талаар Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг хэрэгжүүлж ажиллаагүй, хариуцсан байгууллагын төрийн албан хаагчдын ёс зүйн байдалд хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас ХААДС-ийн зарим албан хаагчид ажлын хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан тул сангийн захирал Н.Төмөрхүүд 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулав.” хэмээлээ. 

No description available.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
623681
6 эможи

Зочин
2021-02-20 22:15
Архи архидалт архи зараад зөрчил гарахгүй байгаа гэсэн комот бичсэнбайсан биздээ архинаасболоод их хжрэ
Зочин
2021-02-20 18:33
Алтанзагас олон эрчүүд дунд юу хийж явсын бол?
Ари
2021-02-19 07:46
Энэ Алтанзагасын явсан газар ч балагтай шүү!
Дашка
2021-02-18 14:29
Мэндээ сайд үнэхээр хоншоортой бол уяач ахынхаа хүүг халах уу авч үлдэх үү
Зочин
2021-02-18 11:07
Тэр батбаяр чинь харин гол дүр нь шдээ..
Irgen
2021-02-18 02:42
Tsunh barigch alia salbadai yavj odii hursen hog novsh, ail geriin amidral uimuulegch bulai donton ene Mendsaihan ooroo hariutslagaa huleej ogtsoroh heregtei shdee. Dandaa chinii tavisan baagii nar arhidaj bulaigaa delgesen bizdee
Ineedtei
2021-02-17 18:58
Zaaval ingej jujig zohioh hereg bsan uu? Ta taalagdahgui bna yav geel helchihene biz
Өөдтэй ч юм шиг.
2021-02-17 14:17
Энэ залуу өөрөө 1 сүрхий юм шиг. Цүнх баригч долдой. Монгол улсын хамгийн том салбарт сайд хийх мэрэгжлийн хүмүүс хангалттай бий. Нэг санхүүч залуугаар ХАА-н салбарын хан заалгахдаа тулаагүй.
Зочин
2021-02-16 23:48
Энэ балай сайдад энэнээс өөр попрох зүйл олддоггүй юм байхдаа. Хаваржилт, хүнсний хангамж... гээд хийх ажил зөндөө байх юм.
coko
2021-02-16 22:18
yasanch olon darga nartai wum be dee
Мэндсайхан огцор
2021-02-16 20:53
Огцор
Зочин
2021-02-16 19:35
уугаа л биз.зодолдоо л биз.сүртэйн бээ
keyboard_arrow_up