Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн байна Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 17, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн байна

2021 оны 2 сарын 17

Arslan.mn

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2021 оны 02 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Туул голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

2021 оны 02 дугаар сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 19-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20-21-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623683
0 эможи

keyboard_arrow_up