БНХАУ, ОХУ хилээ нээгээгүй байгаа тул оюутнуудыг явуулах боломжгүй байна
2021 оны 2 сарын 18
БНХАУ, ОХУ нь хилээ нээгээгүй байгаа тул гадаадад суралцдаг оюутнуудыг явуулах боломжгүй байна. Ялангуяа БНХАУ-ын хил нь хэзээ нээгдэх нь мэдэгдэхгүй байна. Тус улс цахимаар хичээллэх журмыг боловсруулан хичээлээ эхлүүлсэн байгаа бөгөөд манай улсаас тус улсад суралцдаг оюутнууд мөн цахим хичээлд л хамрагдах боломжтой.
ОХУ-д суралдцаг 3000 гаруй оюутнууд ч гэсэн энэ зарчмаар суралцах хэрэгтэй. ОХУ хэдий танхимаар хичээлээ эхлүүлсэн ч хилээ нээсэн орнуудаас л оюутнууд хүлээн авч байгаа. Үүнээс гадна ОХУ-д коронавирусийн халдвар өдөрт 5000 гаруйгаар бүртгэгдэж байгаа тул эрсдэл өндөр газарлуу явахгүй байхыг уриалж байна. Нийт оюутнуудад хандаж хэлэхэд ГХЯ-нд өргөдөл олон өгөөд ямар ч үр дүнгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623747
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: