Дэглэм зөрчиж хурдан морьдын үсэргээ сунгаа зохион байгуулсан уяачдад ХЭН ХАРИУЦЛАГА тооцох вэ? Дэглэм зөрчиж хурдан морьдын үсэргээ сунгаа зохион байгуулсан уяачдад ХЭН ХАРИУЦЛАГА тооцох вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дэглэм зөрчиж хурдан морьдын үсэргээ сунгаа зохион байгуулсан уяачдад ХЭН ХАРИУЦЛАГА тооцох вэ?

2021 оны 2 сарын 19

Arslan.mn

Энэ сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Дам усны ам гэх газар өглөөний 09:00-11:00 цагийн орчимд  хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулж онцгой нөхцөл байдлын дэглэм зөрчиж хүмүүсийн бөөгнөрөл бий болгосон дүр зургыг үзэгч та бүхэн харж байна.

Arslan.mn

Хэсэг уяачид 2 насны 27 орчим морьдыг уралдуулсан  гэх мэдээлэл байна. Энэ үеэр 20 гаруй авто машин цугласнаас гадна  үсэргээ сунгааг үзэж сонирхсон иргэд, морь унаж уралдах хүүхдүүд, уяачид гээд маш олон хүний бөөгнөрлийг  нэг дор үүсгэжээ.  Уг нь МУЗГ-аас уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдалд онцгойлон анхаарч  засгийн газрын 2019 оны 01-р сарын 30-ны өдрийн хуралдааны 57-р тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон ч бодит байдал ийм байна.

Цар тахлын үед олон хүний бөөгнөрөл үүсгэж хууль зөрчсөн үйл ажиллагаага зохион байгуулж байхад үүнд хяналт тавих ёстой чиг үүрэг бүхий байгууллагууд хаана юу хийж байв гэдэг нь анхаарал татлаа.

Arslan.mn

Эх сурвалж: khovd.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623788
1 эможи

Иргэн
2021-02-20 08:16
Хатуу арга хэмжээ ав.Ховдынхон арга хэмжээ авлаа гээд дарга нартайгаа нийлээд худал мэдээлчихээд хэргээ дараад өнгөрч мэднэ.Иймд хяналтсайн тавь.Нийгэмшээгүй зэрлэгүүдэд хуулийг мэдрүүл.
Зочин
2021-02-19 15:41
ork
irgen
2021-02-19 12:53
iim hariutslaggui igred ediin zasag eruul mend uin terroristuud buh buruug tord uuruuled bj bgaa
keyboard_arrow_up