“Спутник-V“ вакциныг ОХУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтнууд хийлгэжээ
2021 оны 2 сарын 20
ОХУ-д суугаа Элчин сайд болон яамны ажилтнуудад Спутник-V вакцин хийлгэсэн байна.
Уг вакцинжуулалтыг элчин сайдын санаачилгаар хийсэн бөгөөд дипломат төлөөлөгчийн газрын ихэнх ажилтнууд вакцин хийлгэсэн гэж ЭСЯ-наас мэдээллээ.
Дипломат төлөөлөгчийн газраас "Эхний өдрүүдэд нэгээс хоёр хүн бие нь тавгүйрхснийг эс тооцвол бусад нь хэвийн байна” хэмээн мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
623804
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: