“Танхимынхаа 50 хувийг дүүргээд тоглолт зохион байгуулж болно“ “Танхимынхаа 50 хувийг дүүргээд тоглолт зохион байгуулж болно“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Танхимынхаа 50 хувийг дүүргээд тоглолт зохион байгуулж болно“

2021 оны 2 сарын 20

Arslan.mn

УОК-ын ээлжит хуралдаанаар энэ сарын 23-наас нийт аж ахуйн нэгжийн 95 хувийг хэвийн ажиллуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг таницуулах үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шар түвшинд урлагийн тоглолт зохион байгуулж болох уу?

Ц.Ганзориг: Уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, шөнийн цэнгээний газар ажиллахыг хориглоно. Цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хязгаарлана. Тоглолтод бид тоо заасан байгаа. Тоглолт зохион байгуулахдаа тухайн танхимынхаа 50 хувийг дүүргээд тоглолт зохион байгуулж болно.

-Бүх шатны боловсролын байгууллагад 5-10 хүнтэй сургалтын төвүүдийг оруулах уу. Энэ байгууллагууд 23-наас ажиллаж эхлэх үү, эсхүл ирэх сард ажиллаж эхлэх үү?

Ц.Ганзориг: Шар зэрэглэлд үйл ажиллагааг нь хязгаарлах аж ахуйн нэгжүүдийн нэрс бий. Тэгэхээр энд бичигдээгүй аж ахуйн нэгжүүд нээлттэй гэсэн үг. Тэгэхээр ХНХЯ-ны харьяанд байдаг сургалтын төвүүд энэ сарын 23-наас ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623817
1 эможи

Зочин
2021-02-20 18:48
Агаар салхинд гаргуулахгүй алахандээ
keyboard_arrow_up