Улаанбаатарт 6 градус хүйтэн байна Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 17, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

2021 оны 2 сарын 22

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи  өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623835
0 эможи

keyboard_arrow_up