СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин нь онхолдож шатсанаас улмаас нэг иргэн нас баржээ
2021 оны 2 сарын 25
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн Удган сэрүүний нам даваа гэдэг газар суудлын автомашин онхолдож шатсанаас 59 настай эрэгтэй нас баржээ.
Тодруулбал, өчигдөр /2021.02.24/ 59 настай эрэгтэй А, 38 настай эрэгтэй А нар Териос загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсанаас 59 настай, эрэгтэй А нас баржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623976
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: