Хот хоорондын тээврээр зорчих тасалбарыг зөвхөн цахимаар захиална Хот хоорондын тээврээр зорчих тасалбарыг зөвхөн цахимаар захиална
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 17, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хот хоорондын тээврээр зорчих тасалбарыг зөвхөн цахимаар захиална

2021 оны 2 сарын 28

Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс мэдээлснээр, хот хоорондын нийтийн тээвэр гуравдугаар сарын 1-ний өдөр буюу маргааш эхэлнэ. Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд хот хоорондын нийтийн тээврийн тасалбарыг зөвхөн цахимаар захиалах юм байна. Онлайн захиалгын программ "Гэрэгэ" системстэй холбогдох тул ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой аж. Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй юм байна.

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ Covid-19-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн хугацаанд таван удаа хязгаарлалтад орсон ч хэвийн горимдоо орох бэлтгэлээ хангажээ.

АТҮТ-тэй гэрээтэй 61 ААН-ийн автобус 67 чиглэлд зорчигч тээвэрлэдэг байна. Дээрх байгууллага, ААН-үүд тээврийн хэрэгслээ техникийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үзлэг оношилгоонд оруулж, халдвараас сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэжээ. Албан ёсны шийдвэр гараагүй ч бэлэн байдлаа хангаж, хот хоорондын нийтийн тээвэр зорчиход бэлэн гэдгийг АТҮТ-ийн Зорчигч тээврийн албанаас мэдээлэв.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624071
2 эможи

keyboard_arrow_up