Улаанбаатар 4-6 хэм хүйтэн байна Улаанбаатар 4-6 хэм хүйтэн байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 17, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар 4-6 хэм хүйтэн байна

2021 оны 3 сарын 01

Arslan.mn

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2021 оны 03 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

2021 оны 03 дугаар сарын 02- 06 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3 дугаар сарын 2, 3-нд уулархаг нутгаар, 4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-4-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 4, 5-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624072
0 эможи

keyboard_arrow_up