Ж.Эрдэнэбат УИХ-ын “гишүүний тангаргаа өргөх“ үү
Ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбатын өмгөөлөгч Л. Батсүх, Г. Оюунцэцэг, Б. Баясгалан нар үйлчлүүлэгчээ цагдан хорьсоныг өөрчлүүлэх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 3-р сарын 1-ний өдөр дахин гаргасан. Уг нь хүсэлтийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг СУЛЛАХ ШИЙДВЭР гаргасан.
Үүний дагуу Ж.Эрдэнэбатыг Орхон аймаг дахь ШШГЕГ-ын харъя 437-р хорих ангиас өчигдөр орой сулласан бөгөөд гарсан даруйдаа ээждээ явсан гэж эх сурвалж мэдээллээ.
Ингэснээр Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломж бүрдэж буй бололтой.
Тодруулбал, СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон учир энэ сарын 15-нд нээгдэх хаврын чуулганаар "гишүүний тангаргаа өргөж" магадгүй байгаа аж.