Б.Сайнбаяр: “Петровис“-ын зарж буй хуурамч бензинээс болж машин эвдэрч байна Б.Сайнбаяр: “Петровис“-ын зарж буй хуурамч бензинээс болж машин эвдэрч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Сайнбаяр: “Петровис“-ын зарж буй хуурамч бензинээс болж машин эвдэрч байна

2021 оны 3 сарын 05

Arslan.mn

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Хуурамч шатахуунаас болж өдөр тутамдаа авто машинтай жолооч нар, уул уурхайн салбарын хүнд даацын тоног төхөөрөмж эвдэрсээр байна. Монгол Улсад жилд 300 гаруй мянган тонн хуурамч шатахууны түүхий эд импортлоглдож байна. Энэ нь 400 орчим мянган тонн шатахуун болдог. Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь хуурамч бензин, түлшинд 2.5 дахин их, нүүрс устөрөгчийн давхар исэл 5 дахин их, бензол 12 дахин их ялгардаг нь хотын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн эрүүл мэндэд шууд заналхийлж байна.

Хуурамч шатахууныг гол нийлүүлэгч нь Тарафигура компани гэж гадны компани бөгөөд Монгол болон Африкийн буурай хөгжилтэй улсуудад хуурамч шатахуун нийлүүлэх замаар мөнгө олдог.

Хуурамч шатахууныг хадгалах стандартыг мөрдөөгүйн улмаас хэдхэн хоногийн өмнө Эрдэнэтэд шатахууны үйлдвэр шатлаа. Тухайн үйлдвэр хүн ам ихээр суурьшсан газар байсан бол том аюул болох байсан. Энэ асуудалд Ашигт малтмал, газрын тосны газар шалгалт хийгээч. Шалгасан нэр зүүгээд бэлэн тоо битгий яриач гэж хүсмээр байна.

Мөн  иргэн Г.Хонгор нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний хажуу дахь "Петровис" компаний шатахуун түгээх газраас бензин автал машин нь эвдэрсэн" гэж мэдээллээ.

Мөн тэд Уул уурхайн сайд Д.Сумъяабазар Онцгой албан татварын хуулийг хоёр удаа боловсруулан Сангийн яамад хүргүүлсэн ч Засгийн газрын хуралдаанд оруулаагуй, хууль болгох шаардлагагүй гэж үзэж байв. Өнөөгийн Сангийн сайд Б.Жавхланг хуурамч шатахууны эсрэг байр сууриа илэрхийлэхгүй бол огцортол тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
2
624269
14 эможи

Zochin
2021-03-10 02:33
Tegeed shuuhed egeech, hichneen sata tegregnii ed herengee evdej hemhluulcheed evlereed yavaad baih uu
Zochin
2021-03-06 11:08
Sodmongoliin binzen tvlsh sain yavdag shvv
Зочин
2021-03-06 11:07
Sodmongoliin binzen sain sh dee
Зочин
2021-03-05 19:22
новшнуудыг огцруулах хэрэгтэй алийн болгон хохирох ёстой юм бэ.
МОНГОЛ
2021-03-05 17:52
САНГИЙН САЙД Б,ЖАВХЛАН ХУУРАМЧ ШАТХУУНЫГ МАШ ИХ ХАМГААЛДАГ ХҮН ШҮҮ ДЭЭ, УИХ- ЧУУЛГАН ДЭЭР УЛААН ЦАЙН ХАМГААЛСАН ШҮҮ
Бат
2021-03-05 16:03
Яг тэгдэг юм байнлээ. Жилийн өмнө Энхтайвны гүүрний урдах Петровисоос бензин аваад машин доголдоол салгалаад шар гэрэл асаад свечегээ аваад үзсэн ус дусч байдаг. Новш шүү. Тэрнээс хойш Сод Монголоос хийдэг болсон дахиж тэгээгүй.
Zochin
2021-03-05 13:51
Her hundtei company petrovis zalilan hiij baigaa bol il tod zarlaad asar ender torguuli huleelgeh heregtei baina
Зочин
2021-03-05 13:46
Залилан хийгээд бгаа нөхддөө хариуцлага тооцоочээ
Сэлэнгэ аймаг
2021-03-05 13:41
1сарын сүүлээр петровис муу дизель түлш түгээлтэнд гаргаснаар би 2 хоног тэр хүйтэн өдөр хөлдөж үхэх шахсан энэ хариуцлага одоо хэн гэдэг албан тушаалтан хариуцах вэ ямар хэцүү байсан гэж санана. Банк дүүрэн 300литр түлшээ асгаж байж амьд гарсан
Irgen
2021-03-05 13:36
Naad biznesiig chin sumyabazar hiideg shu de. Alwal taarna sumya pisdaag
keyboard_arrow_up