Архангай аймагт очсон кино зураг авалтын багийн нэг хүнээс коронавирус илэрчээ
Улаанбаатар хотоос ирсэн кино зураг авалтын багийнхан сумын төвөөр дайралгүй шууд зураг авалтын ажилдаа Өлзийтгол багийн Естийн нуур гэдэг газарт очсон.Кино зураг авалтын багийнханаас нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн мэдээллийн дагуу сумын Онцгой комисс хуралдаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч 48 цагаар сумын төвөөс орох, гарах хөдөлгөөнийг хааж байна.
Ард иргэд та бүхнийг айж сандралгүй, тайван байж, Кино зураг авалтын хүмүүстэй уулзсан иргэд үнэн зөв мэдээллийг сумын Шуурхай штабт 95339878, 88736816 утасны дугаарлуу холбогдож өгнө үү.
Мөн Улаанбаатар хотоос ирсэн иргэд өөрсдөө ухамсартай байж, гэрийн тусгаарлалт, ажиглалтынхаа хугацаанд гадуур гарахгүй байхыг анхааруулья. Иргэн бүр маскаа зүүж, гараа ариутгаж, гадуур гарахгүй дэглэмээ сайн сахихыг анхааруулж байна.