Нийслэлд дараах цэгүүдэд PCR шинжилгээ авна Нийслэлд дараах цэгүүдэд PCR шинжилгээ авна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд дараах цэгүүдэд PCR шинжилгээ авна

2021 оны 3 сарын 09

Нийслэлд дараах цэгүүдэд PCR шинжилгээ авна

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр /2021.03.09/ дээрх цэгүүдэд PCR шинжилгээ авах нь ээ. Шинжилгээний цэгүүд 09.00-17.00 цагийн хооронд ажиллах юм. Мөн өнөөдрөөс вакцинжуулалт эхэлнэ. Өдөрт 85 цэгт 15-20 мянган хүнийг вакцинжуулахаа мэдэгдээд буй.

Шадар сайд С.Амарсайхан: Гуравдугаар сар болон дөрөвдүгээр сард нийслэлийн насанд хүрсэн иргэдийг бүрэн вакцинжуулна. Вакцинжуулалттай холбоотойгоор иргэдийг мэдээллээр хангана. Вакцинжуулалтыг аюулгүй, эрсдэлгүй явуулж, гүйцэтгэхийг үүрэг болгосон.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Гуравдугаар сард 508 мянган хүн, дөрөвдүгээр сард үлдсэн хүмүүсийг вакцинжуулна. Маргааш "Улаанбаатар цахилгаан түгээх станц", Орон сууц цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль зэрэг газрын ажилчдыг вакцинжуулна.

Гуравдугаар сарын 10-наас худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчид, гуравдугаар сарын 11-нээс багш боловсролын байгууллагынхан вакцинд хамрагдана. Дүүрэг бүрт вакцин хийх 10-15 цэг байгуулсан. Хүн амыг бүрэн вакцинжуулахад 4.5 сая вакцин хэрэгтэй. Вакцины тээвэрлэлт төлөвлөгөөний дагуу явж байна. Долдугаар сард хүн амаа бүгдийг нь дархлаажуулна гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624331
0 эможи

keyboard_arrow_up