СҮХБААТАР аймгаас орох, гарах хөдөлгөөнийг ТОДОРХОЙГҮЙ хугацаагаар хаалаа СҮХБААТАР аймгаас орох, гарах хөдөлгөөнийг ТОДОРХОЙГҮЙ хугацаагаар хаалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СҮХБААТАР аймгаас орох, гарах хөдөлгөөнийг ТОДОРХОЙГҮЙ хугацаагаар хаалаа

2021 оны 3 сарын 11

Сүхбаатар Аймгийн онцгой комиссын 8 дугаар хуралдаан өчигдөр болж, Улаанбаатар хотоос ирэх болон Улаанбаатар хотруу гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоож хяналт тавьж ажиллахыг аймгийн шуурхай штабт үүрэг болгов.

Доор зааснаас бусад хөдөлгөөнийг хязгаарлана.

- Эрүүл мэндийн шалтгаан /13 А маягт/

- Албан томилолт /зайлшгүй шаардлагатай тохиолдлыг харьяа байгууллагын томилолт, албаны үнэмлэхийг үндэслэн/

- Буяны ажил, хүндэтгэн үзэх бусад зайлшгүй шалтгаан

- Тээвэрлэлт /Уул уурхайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж тээвэрлэлт, ажилчдын ээлж солих, өвс тэжээл, шатахуун, хүнс тээвэр, барилгын материал, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл/

Голомттой газраас ирэх иргэн нь аймгийн шуурхай штабт хүсэлтээ гаргана. Хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгааны талаарх нотлох баримт, ПГУ шинжилгээний хариу, гэрийн тусгаарлалтын баталгааны хуудас, гар утсандаа CLIX GPS суулгасан талаарх мэдээлэл зэргийг хавсаргана.

Эдгээр шаардлагуудыг бүрэн хангасан иргэнд шуурхай штабаас зөвшөөрлийг цахимаар хүргүүлнэ. Зөвшөөрөл дээр автомашины улсын дугаар, зорчигчийн нэр, регистр, утасны дугаар бичигдэнэ. /Зөвшөөрөлгүй иргэдийг Улаанбаатар, Налайх, Багануур, Хэнтий аймгийн постуудаар нэвтрүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулах/ 

Худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд тандалт хяналт хийх ажлын хэсгийг шуурхай штабаас томилон ажиллуулж УОК-ын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж дүнг шуурхай штабаар хэлэлцэж зохих шийдвэр гаргаж ажиллах

Олон нийтийг хамарсан цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэрийг тус тус гаргажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624398
0 эможи

keyboard_arrow_up