ТАНИЛЦ: Улаанбаатараас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт хийгдсэн ЗУРГААН АЙМАГ ТАНИЛЦ: Улаанбаатараас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт хийгдсэн ЗУРГААН АЙМАГ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Улаанбаатараас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт хийгдсэн ЗУРГААН АЙМАГ

2021 оны 3 сарын 11

Arslan.mn

Коронавируст халдварын тохиолдол Улаанбаатар хотод эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар:

  1. Дархан-Уул
  2. Хэнтий
  3. Сүхбаатар
  4. Баянхонгор
  5. Хөвсгөл
  6. Сэлэнгэ зэрэг аймгуудын Засаг дарга, Онцгой комиссоос Улаанбаатараас тус аймгууд руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаад байна.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын тухай Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.1-д Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна гэж заасан байдаг.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу бүх шатны Засаг дарга нь нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх /ГХТХ-ийн 32.1.1/ эрхтэй.

Тиймээс дээрх аймгуудын Засаг дарга, Онцгой комисс нь коронавируст халдварын цар тахлын үед Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу өөрийн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох шийдвэр гаргах боломжтой юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
624418
6 эможи

Зочин
2021-03-11 21:37
Төв аймаг яасан бэ хөл хориогоо цуцлаа юу мйм хурдан больчихож байгаа юм уу? Ядахнаа 3 сарыг дуустал хөл хорихгүйдээ
Зочин
2021-03-11 18:25
Хот явж болохгүй гэсэн үг биз дээ хот бас наад 6 аймагт чинь хаалгаа хааж бна
keyboard_arrow_up