Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдлыг шалгажээ Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдлыг шалгажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдлыг шалгажээ

2021 оны 3 сарын 11

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг шалгажээ.

Өнгөрсөн долоо хоногт 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд одоогоор 55 гомдлыг шалгаж байна. 

Мөн 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 130 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 90 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 568 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор 438 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт хүргүүлэн, ажиллаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624421
0 эможи

keyboard_arrow_up