ГЕГ: 2021 оны I-II сард суудлын 8976 автомашин импортолсон
2021 оны эхний хоёр сард нийт импортын 12 хувийг автомашины импорт бүрдүүлснийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Үүний 6.1 хувийг суудлын автомашин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.3 нэгж хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Нийт 8976 суудлын автомашин импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1332-оор буурсан үзүүлэлт юм.
Хэдийгээр оны эхний хоёр сарын суудлын автомашины импорт тоо ширхгийн хувьд 13 хувиар буурсан ч үнийн дүн нь 56 сая орчим ам.доллар болсон байна. Энэ нь өмнөх оноос 17 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Нийт суудлын автомашин импортын 94.6 хувийг Япон улсаас оруулж ирсэн автомашин бүрдүүлж байна. Харин 1.3 хувийг АНУ, 1.4 хувийг БНСУ бүрдүүлжээ.
Мөн энэ оны хоёрдугаар сард нийт шинэ 220 автомашин импортолсон талаар Монголын автомашины дистрибьютерүүдийн ассоциаци мэдээллээ. МАDА-ийн гишүүн байгууллагууд тайлант сард нийт 191 автомашин борлуулсан байна. Дийлэнхийг нь SUV ангиллын автомашин бүрдүүлжээ.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|