Орон сууцанд гал гарч нэг иргэн угаартаж, нэг иргэн нас баржээ
2021 оны 3 сарын 12
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байр 6 дугаар давхарт тагтан дээр гал гарчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиж иргэн С-ийн 3х1 метрийн хэмжээтэй тагтан дээр эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт иргэн Ц /63 настай, эмэгтэй/ угаартсан байсныг НТТТөв 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн бөгөөд иргэн Э /65 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624434
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: