Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас хуулийн байгууллагуудын дунд 14 хоногийн хугацаатай аян зохион байгуулж байна Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас хуулийн байгууллагуудын дунд 14 хоногийн хугацаатай аян зохион байгуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас хуулийн байгууллагуудын дунд 14 хоногийн хугацаатай аян зохион байгуулж байна

2021 оны 3 сарын 12

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангитай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлье” сэдвийн дор зохион байгуулжээ.

Зөвлөгөөний үеэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэг прокурорын байгууллагаас эрүүдэн шүүхийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүн болон эрүүдэн шүүх явдлыг гаргуулахгүй байх талаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн дэд дарга, хошууч Н.Энхтүвшин хорих ангийн үйл ажиллагааны талаар тус тус мэдээлэл хийж, ажил хариуцсан алба хаагч нарт үүрэг, чиглэл өгсөн байна.

Мөн прокурорын газраас эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, зурагт хуудас зэргийг гаргаж, хуулийн байгууллагуудын дунд 14 хоногийн хугацаатай аян зохион байгуулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624442
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up