ПОДКАСТ: Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ? ПОДКАСТ: Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 10, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ПОДКАСТ: Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

2021 оны 3 сарын 15

Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд ижил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой. Хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг эрхийг л мэддэг. Гэтэл үнэндээ эдгээрээс гадна маш олон эрхийг хуулиар баталгаажуулсан байдаг.

Хүний эрх хамгаалагч зоригтон:

Хүний эрх хамгаалагчдыг танилцуулж тэдний хийсэн ажил эерэг үр дүнг олон нийтэд алдаршуулах зорилготойгоор Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн ТББын захирал Жавзанхүүг бид подкастын зочноороо урьсан юм. Хүний эрх тэр дундаа хүүхдийн хамгаалагдах эрхийн талаар ярилцах болно.

Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ нь байгуулагдсан цагаасаа эхлэн хамгаалал шаардсан, эрсдэлд өртсөн, яаралтай тусламж, үйлчилгээ хэрэгтэй хүүхдүүдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн 17 байгууллагыг нэгтгэж ажилладгаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудалд үндэсний хэмжээнд анхаарал хандуулах үүднээс стратегийн өмгөөлөл хийх, хяналт мониторингийн чиглэлээр үнэлгээ, дүгнэлт гаргах, хүүхдийн байдалд судалгаа хийх зэрэг олон ажлуудыг хийж ирсэн. 2016 онд хүүхдийн эрх хамгааллын 2 хууль гаргаж батлуулахад тодорхой хувь нэмэр оруулж ажилласнаас гадна бодлого, хөтөлбөр боловсруулахад онцгой байр суурь эзэлж оролцдог нь нийгэмд танигдсан байр сууриа зөв эзэлсэн сүлжээ гэж баттай хэлж болохоор харагдаж байгаа юм.

Томчууд бид хүүхдээ хоол хүнс, хувцас, орон байраар хангаж байхад л тэдний эрхийг хамгаалж байна гэсэн буруу ташаа ойлголттой байдгаасаа болоод хүүхдийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх халдашгүй эрхэд халдаж байгаагаа үл анзаардаг. Яг одооноос эхлэн та өөрийн болон бусдын хүүхдийн эрхийг хамгаалагч байхыг энэхүү подкастаараа уриалж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624485
0 эможи

keyboard_arrow_up