Б.Баасанцогтоос мөнгө авдаг шүүгч нарын баримт илэрч эхэллээ Б.Баасанцогтоос мөнгө авдаг шүүгч нарын баримт илэрч эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баасанцогтоос мөнгө авдаг шүүгч нарын баримт илэрч эхэллээ

2021 оны 3 сарын 16

Arslan.mn

-Өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө шилжүүлж авсан 11 шүүгчийн баримтыг дэлгэж байна-

Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн. Энэ асуудал нь илэрмэгц шүүгч нар Б.Баасанцогт руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар буцаан шилжүүлсэн талаарх мэдээллийг өмнөх дугаараараа хүргэсэн.

Тэгвэл энэ удаад өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлжээ.

Гэвч энэ нь Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчдээд олдсон багахан хэсэг ажээ. Өөрөөр хэлбэл, “мөсөн уул”-ын орой нь гэсэн үг.

Баримтыг хүргэе.

Б.Баасанцогтын данснаас:

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаярын 507603....дансанд 2019.8.30-нд 5.0 сая, 2020.4.7-5.0 сая, нийт  10 сая төгрөг,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогийн Одмаагийн 502973.... тоот дансанд 2017.9.19-нд 60 мянган төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дэмчигийн Энхцэцэгийн 503417.... тоот дансанд 2020.8.5-нд 1.3 сая, 2020.11.14-нд 5.0 сая, нийт 6.3 сая төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийн 503435.... дансанд 2019.2.14-нд 500 мянган төгрөг

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Загдаагийн Болдбаатарын 524712.... дансанд 2017.11.13-нд 1.0 сая, 2019.12.26-нд 300 мянга, нийт 1.3 сая төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Ганбаатарын Зулаагийн 542926.... 2021.1.27- 550 мянга

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан Золзаяагийн Ууганзаяагийн 503420....дансанд 2019.12.29-нд 1.5 сая, 2020.5.6-нд 460 мянга, 2020.7.6-нд 700 мянга, нийт 2 660 000 төгрөг

-Улсын Дээд шүүхэд ажиллаж байсан Төмөрхуягийн Батдоржийн 575333.... дансанд 2019.2.1-нд 500 мянга, 2019.8.2-нд 150 мянга, 2019.9.11-нд 200 мянга, 2019.9.12-нд 400 мянга, 2019.12.13-нд 2.5 сая, 2020.5.6-нд 15 сая, 2020.8.29-нд 5.0 сая, 2020.11.3-нд 500 мянга, нийт 24 250 000 төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Энхбатын Дарханцэцэгийн 572125.... дансанд 2019.7.8- нд 500 мянга төгрөг

-Улсын Дээд шүүхийн ажилтан Наранцогтын Мөнхтулгын  501920.... дансанд  2020.6.9-нд 800 мянган төгрөг

-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Гэрэлээгийн Галдандагвын 501819....дансанд 2019.9.27-нд 300 мянган төгрөг тус тус шилжүүлжээ.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624495
2 эможи

зүгээ
2021-03-17 00:40
зүгээр хоолнии мөнгөнө биз их мөнгөөө юу гэж банкаар өгөхвэдэээ хүн хогууд
Зочин
2021-03-16 14:48
сайн шалгаж үнэн мөнийг ттогтоож арга хэмжээ авах хэрэгтэй байна.
2021-03-16 11:24
Ийм шүүгч нар хэрэг шүүж байна гэж бодохоор хэлэх ч үг олдохгүй юм даа
Baysaga
2021-03-16 10:23
Avilga avsan hvniig shvvgcheer ajillah erhiin nasaarm hasah heregtei
zochin
2021-03-16 09:56
erunhiilugch maani yu hiigeed bga ym bee naad shuugch nartai hariutslaga tootsoojee
АВЛИГА
2021-03-16 08:56
Авлигачин шүүгч нарын шийдсэн хэргүүдийг нягтлан шалгах ёстой.
ГАЙТАЙ АВЛИГАЧИД
2021-03-16 08:47
АВЛИГА авсан шүүгч нарыг шууд зайлуулах ёстой. ОДОО хүлээх хэрэг алга.
keyboard_arrow_up