Сураггүй болсон 31 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ
2021 оны 3 сарын 17
Онцгой байдлын алба хаагчид сураггүй болсон 31 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн Дөрвөлж хорооллоос иргэн Б энэ сарын 14-нд 20:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон байна.
Сураггүй болсон эмэгтэй нь сэтгэцийн эмгэгтэй байсан аж.
Ар гэрийнхэн нь эрлийн багийнхантай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлснээр өчигдөр 11:45 цагийн үед Тэгш багийн Дунд сайрын худаг гэх газраас олжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624538
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: