Бусдыг хууль бусаар тагнаж чагнасан хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шалгаж байна Бусдыг хууль бусаар тагнаж чагнасан хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Бусдыг хууль бусаар тагнаж чагнасан хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шалгаж байна

2021 оны 3 сарын 18

Arslan.mn

Херо энтертайментын найруулагч Б.Баатарын гомдлоор ТЕГ-ын дарга Б.Хурцад хэрэг үүсгэн шалгаж байна.

Хурц нь ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа  “Херо” энтертаймэнтийн компютерийг хакердаж, мөн найруулагч Б.Баатарыг хууль бусаар тагнаж чагнасан баримтууд илэрч эхэлжээ. Үүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа ч ТЕГ-ын хурц мөрдөн байцаалтад ирж мэдүүлэг өгөхгүй байгааг ТЕГ-аас мэдээллээ.

Одоогоос 5 жилийн өмнө 2016 оны нэгдүгээр сард “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон бичлэгийн хэсэг  олон нийтийн сүлжээнд цацагдаж дуулиан тарьсан. Энэ нь хууль бус гүйцэтгэх ажиллагаа буюу ТЕГ-ын даргаар Б.Хурц ажиллаж байхдаа алба хаагч нарт даалгавар өгөн, “Херо” энтертайментийн студийн байранд тусгай ажиллагаа явуулснаар  бичлэгийг олон нийтэд цацсан гэх мэдээлэл сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Тэгвэл найруулагч Б.Баатарын гомдлоор ТЕГ-ын дарга Б.Хурцыг хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудалд хэрэг үүүсгэн шалгаж байгаа нь үнэн гэдгийг ТЕГ-аас мэдээлж байна.

“Херо” энтертайментийн бичлэг алдагдсан, найруулагч Б.Баатарын утасны бичлэг олон нийтэд ил болсон асуудлыг  найруулагч Б.Баатар хуулийн байгууллагад  шалгуулахаар гомдол гаргасан ч энэ нь шийдэгдэхгүй олон жил дарагджээ. Үүнийг хуулийн байгууллага удаан хугацаанд шалгасны дараа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нь “Херо” энтертайментэд хууль бус гүйцэтгэх ажилллагаа явуулсан баримт эхнээсээ тогтоогдож энэ асуудлаар хэрэг үүсгэжээ. Гэвч ТЕГ-ын дарга Б.Хурц мэдүүлэг өгөхгүй байгаа юм байна. Энэ талаар “Херо” энтертайментийн найруулагч Б.Баатар өөрийн цахим хуудсандаа хэдэн өдрийн өмнө байр сууриа илэрхийлжээ. Тэрээр  “Уран бүтээлчийн хувьд ч, хувь хүний хувьд ч "бусдын бичлэг тараадаг" гэх хэлмэгдлээс ангижрах гэж 7 жил тэмцэж өнөөдрийг хүрлээ. Нэг хэлмэгдлээс нөгөө хэлмэгдэл рүү мушгин улстөржүүлэх гэж оролдох юм. Үнэн ялдаг л юм байна. Гэхдээ манай хамт олноос 7 жил их золиос, доромжлолыг тэвчих тэвчээр шаардлаа. Энэ хэцүү цаг үед надад итгэх итгэлээ алдаагүй дэмжсэн бүхэндээ баярлалаа!” гэжээ.  Хурц нь ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа улстөрийн зорилгоор олон хүнийг хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудал мөн яригдаж байна. Үүнээс гадна ТЕГ-ын дарга Б.Хурц нь Зориг агсны хэрэгт ял шийтгүүлсэн Чимгээ Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон. Энэ хэргийн шүүх 2019 оноос хойш 6 удаа болсон ч өдийг болтол шийдэгдээгүй байна.

Эх сурвалж: mass.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624602
0 эможи

irgen 123456987654321
2021-03-19 12:17
Tiim Bishee tiim baihgui " Xepo " - B.Baatar Aav Buriad Duu n Buriad L.Oyun - Erden Ene Tagnuuliin Baiguulga bolon tend ajilaj baigaa hamt olnoos " Ushuu Avalt " hiij baiga shuu ! Ene bol dald Nuuts tuvshin hiij baigaa zuil shuu ! Olon huniig Helseer Yalaj Meden !
Зочин
2021-03-18 21:33
Херо Баатар Женко ахдаа түгжилдүүлсэн үү ккк даанч их сүжрээд байсан Женко энэ хэрэггүй юм хийнэ шдэн
иргэн
2021-03-18 20:54
Элбэгдорж одоо хаалга дуугарахаар цочоод хэцүү байгаа байх даа.Хуулийн наад захын мэдлэггүй хүн хуулийн тусгай чиг үүргийн байгууллагыг удирдахаар ингэлгүй яахав дээ.Огдой шиг Элбэгдоржийг огторгуйгаас буусан мөнхийн эзэн шиг сагаж оодорч явсөныхаа балгийг одоо эдэлж байгаа нь энэ.
keyboard_arrow_up