СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай хүүхэд автомашины чиргүүлд мөргүүлж амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай хүүхэд автомашины чиргүүлд мөргүүлж амиа алджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай хүүхэд автомашины чиргүүлд мөргүүлж амиа алджээ

2021 оны 3 сарын 19

Arslan.mn

2021 оны гуравдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 502 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4
Мөргөлдөх хэлбэрээр-3
Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгджээ.

Ноцтой зам тээврийн осол:

  • Гуравдугаар сарын 15-ны өдөр 13.00 цагийн орчимд Архангай аймгийн төвийн Хөгжимт драмын хойд талын асфальтан замд HOWO маркийн автомашины чиргүүл салж, явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг хохироосон байна. 

Энэ долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 310 зөрчил илрүүлсний 112 нь нийслэлд, 198 нь орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624621
0 эможи

keyboard_arrow_up