“Наурызын баяр жил бүрийн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог“ “Наурызын баяр жил бүрийн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 10, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Наурызын баяр жил бүрийн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог“

2021 оны 3 сарын 21

Arslan.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд буюу өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяраа тэмдэглэдэг. Энэ өдөр нь Исламын шашинтай орнуудын хувьд “Шинэ жил”-ийн баяр гэсэн үг.

Наурызын баяраар Казахчууд ахан дүүс, айл хотлоороо учран золгож, ахмадынхаа сургаалийг сонсож, хөөрөн баясаж өнгөрүүлдэг. 

Баярын өдөр болохоос өмнө эмэгтэйчүүд гэр орноо сайтар цэвэрлэдэг нь цагаан сартай төстэй. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг бэлгэддэг. 

НАУРЫЗЫН БАЯРЫН ШИРЭЭ

Arslan.mn

Наурызын баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр төрлийн хоол байх учиртай. Түүний хамгийн чухал хоол бол Наурыз шөл юм. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог байна. Будаатай шөл хийдгийн учир нь өсөж олуулаа болохыг бэлгэддэг ажээ. Мөн Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа иддэг ёстой. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж нөхөрлөхийг бэлгэдсэн заншил юм.

ЗОЛГОЛТ

Arslan.mn

Наурыз баяр нэг талаараа ах дүү, гэр бүлийн баяр, нөгөө талаараа хотол олны баяр гэж хэлж болохоор. Эрт дээр үеийн уламжлалаар эхлээд эцэг эхтэйгээ золгоод дараа нь хамаатан садны хамгийн ахмад хүмүүстэй золгоно.

Сайн сайхан утгатай үг хэлэлцэн хоорондоо золгох аваас тэр жилийн туршид тухайн ерөөл шигээ ариун тунгалаг, зөв явна гэж сэтгэдэг тул аль болох зөв, сайхан харьцахыг эрмэлзэнэ. Мэнд усаа мэдэлцэн, амар тайвныг ерөөсний дараа хол, ойрын сонин сайхныг ярилцан, баярын зоог, шүүс барьдаг. Аливаа муу бүхнийг ардаа орхин зөвхөн сайн сайхныг эрмэлзэх тул дайснаа хүртэл өршөөн соёрхо! хэмээн ахмадууд сургамжилна.

Наурызын баярын өглөө эрчүүд нь гараа барилцан, цээжээ хүргэж мэндлэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлддэг аж. 

Ингээд нийт Казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхэн сайхан баярлаарай.

Табиғат, жер-дүниенің жаңарып, жасанатын көктем мезгілінің ұлы мерекесі Наурыз кұтты болсын!

Үлыс оң болсын,
Ақ мол болсын,
Пәле-жала жерге еніп,
Қайда барса жол болсын!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624664
3 эможи

keyboard_arrow_up