Малчид 22,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсныг буцаах шаардлага хүргүүлэв Малчид 22,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсныг буцаах шаардлага хүргүүлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 06, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Малчид 22,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсныг буцаах шаардлага хүргүүлэв

2021 оны 3 сарын 22

Arslan.mn

Төв аймгийн Сэргэлэн суманд бүтээн байгуулалт хийнэ хэмээн 22,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах гэж байгааг иргэд малчид эсэргүүцэж, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүллээ. 

Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөл "Манай сумын 22,000 га газрыг Богд хаан төмөр замын бүтээн байгуулалт, хот байгуулна гэж гэж улсын тусгай хэрэгцээнд авсан. Бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа ч газрыг хоморголон авахыг дэмжихгүй байна. 1,800 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа.

Газрыг том хэмжээгээр авчихаад хоёр төрлийн зураг гарч ирсэн. Дахиад дараагийн 3 дахь зураг гарч ирэх мэдээлэл ч дуулдаж байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарт газрыг буцаан авах шаардлага хүргүүлж байна. Бид бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж байгаа ч манай сумын газар багасаж, малын бэлчээргүй болж байгаа тул энэхүү шаардлагыг хүргүүлж байна." хэмээлээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624683
0 эможи

keyboard_arrow_up