СТАТИСТИК: Дундаж цалин 1.3 сая төгрөг болж нэмэгджээ СТАТИСТИК: Дундаж цалин 1.3 сая төгрөг болж нэмэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 06, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: Дундаж цалин 1.3 сая төгрөг болж нэмэгджээ

2021 оны 3 сарын 22

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 85 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Үүнд:

  • Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 367 мянган төгрөг,
  • Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 205 мянган төгрөг,
  • Ус хангамж; бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 141 мянган төгрөг,
  • Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарынх 132 мянган төгрөг,
  • Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 132 мянган төгрөг,
  • Боловсролын салбарынх 124 мянган төгрөг,
  • Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 118 мянган төгрөг,
  • Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 117 мянган төгрөг,
  • Үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 95 мянган төгрөг,
  • Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалллын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 83 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн дундаж цалинг тооцоолдог гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624695
0 эможи

Зочин
2021-03-22 21:37
Энэ ҮСГ гэсэн захиалгат байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Дандаа худлаа мэдээлэл цацдаг МАН -ын гар хөл болсон Мангарууд...
keyboard_arrow_up