УОК: Шөнийн цагаар хязгаарлалт тогтоож, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг 20:00 цагт хаана УОК: Шөнийн цагаар хязгаарлалт тогтоож, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг 20:00 цагт хаана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 06, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УОК: Шөнийн цагаар хязгаарлалт тогтоож, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг 20:00 цагт хаана

2021 оны 3 сарын 23

Arslan.mn

Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК хуралдаж, шийдвэрээ танилцуулж байна.

Энэ үеэр УОК-ын дарга С.Амарсайхан "Халдварын тоо ихсэж байгаа. Цаашдаа ч ихсэх магадлал өндөр. Ер нь бол нөхцөл байдлыг бид урьдчилж харж тооцоолоогүй биш тооцоолсон. Эрсдэлийн түвшинд шилжүүлж, тусгайлсан дүрэм боловсруулж, голомт дагасан шинжилгээ хийсэн. Шөнийн хориотой холбоотой хязгаарлалт 23:00 цаг хүртэл байгаа. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн зохицуулалт 22:00 цаг байсныг 20:00 цаг болгож нааш нь татах асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохицуулалт хийгдэнэ. Цаашид 14 хоногийн хугацаанд шөнийн хязгаарлалт хийнэ. Улаанбаатар хотод шөнөдөө 200 гаруй мянган ажилчид ажилладаг. Тиймээс хяналт тавихаас өөр аргагүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
624710
3 эможи

keyboard_arrow_up